Үндсэн цэс
Авлигатай тэмцэх газраас Монгол Улсад шударга ёсыг бэхжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хүнд суртал, чирэгдлийг арилгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянан шалгах цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн талаарх 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан танилцуулга бүхий товхимлыг англи хэлээр бэлтгэн хэвлүүллээ.
“ANTI-СORRUPTION REPORT MONGOLIA H1 2022” товхимолд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон тус байгууллагын стратеги төлөвлөгөө, 2022 оны зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх үр дүнг статистик тоо баримт, график дүрслэлээр тоймлон эмхэтгэжээ.
Товхимлыг Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Гадаад харилцааны яам, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамд, НҮБ-ын болон Монгол Улсад суугаа гадаад улс орнуудын Элчин сайдын яамд, Консулын хэлтэс, олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газар зэрэг байгууллагад хүргүүлэв.
Авлигатай тэмцэх газрын 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны англи хэлээр бэлтгэн хэвлүүлсэн товхимлын эхийг https://iaac.mn/post/104665 холбоосоор нэвтэрч, хүлээн авч үзэх боломжтой.
| Авлигатай тэмцэх газрын 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг англи хэлээр хэвлүүлж түгээжээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23