Үндсэн цэс
Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийн гишүүн Ж.Чинбүрэн өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үнэлгээний ахлах зөвлөх Паул Нанн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр энэ оны 9-11 дүгээр сард манай улсад зохион байгуулагдах “Монгол Улсын Сүрьеэгийн үндэсний хөтөлбөрийн үнэлгээ”-ний талаар санал солилцлоо.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн сүрьеэгийн хөтөлбөрийн үнэлгээ хийх багийн зөвлөхүүдэд хандан сүрьеэ туссан нэгнийгээ гадуурхдаг, гадуурхалтаас болж өвчнөө нуух хандлага байдаг. Үүнээс улбаалж халдварын тархалт нэмэгдэх эрсдэлийг бий болгож байна. Иймд олон нийтэд хандсан үйл ажиллагаа явуулах нь хэр үр дүнтэй байхыг анхааран үнэлэхийг хүслээ. Мөн сумдын дотуур байранд сүрьеэгийн халдвар гарвал халдварлах эрсдэл хэр өндөр байгааг судлан үзэхийг хүссэн. Түүнчлэн сүрьеэтэй тэмцэхэд салбар хоорондын хамтын ажиллагаа чухал. Тиймээс Улсын Их Хурлын зүгээс манлайлж, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбаруудын үйл ажиллагааг уялдуулах нь чухал байгааг онцоллоо.
Үнэлгээг үндэсний хэмжээнд дараах зургаан чиглэлээр зохион байгуулах аж. Үүнд:
- Сүрьеэгийн хөтөлбөрийн менежмент, удирдлага, засаглал, санхүүжилт
- Сүрьеэгийн илрүүлэг, оношлогоо
- Сүрьеэгийн эмнэл зүйн менежмент
- Сүрьеэгийн тандалт судалгаа, бүртгэл мэдээлэл
- Сүрьеэгийн эм урвалж, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт
- Нөлөөлөл, Мэдээлэл сургалт сурталчилгаа
Үнэлгээний олон улсын болон үндэсний зөвлөх багийг сонгон шалгаруулсан байна. Мөн ДЭМБ-аас олон улсын 10 зөвлөх ажиллах аж. Талбарын мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг дөрвөн аймаг, хоёр дүүрэгт есдүгээр сарын 19-30-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна. Үнэлгээний эхний үр дүнг есдүгээр сарын 30-нд зохион байгуулагдах Сүрьеэгийн дээд хэмжээний уулзалтаар оролцогч талуудаар хэлэлцүүлж, тайланг ирэх 12 дугаар сарын нэгэн гэхэд эцэслэн боловсруулах юм байна.
Уулзалтад ДЭМБ-ын үнэлгээний зөвлөх Алексей Koробицян, Лиана Оганезова, Maнами Янагава, Филипп Ду Крос болон Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, “Глобал” сангийн холбогдох албаны хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| Монгол Улсын Сүрьеэгийн үндэсний хөтөлбөрийн үнэлгээний талаар санал солилцлоо |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23