Үндсэн цэс
Монгол, Хятадын Найрамдлын нийгэмлэгээс 2022 оны 9 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Монгол, Хятадын найрамдлын долоо хоног” арга хэмжээний нээлтийн ёслол болов. Энэ арга хэмжээг нээж Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хэлсэн үгэндээ Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа цар тахлын үед ч өргөжин хөгжиж, дээд өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт ярианы давтамж хадгалагдаж, харилцан итгэлцэл бэхжиж, хоёр ард түмний найрамдалт харилцаа гүнзгийрэн хөгжиж байгааг онцлов.

Монгол, Хятадын соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа нь манай хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг тэрээр дурдаад, цар тахлын нөхцөл байдлыг харгалзан иргэд хоорондын солилцоог боломжит хэлбэрээр эхлүүлэхээр ажиллаж байгааг тэмдэглэв.
“Монгол, Хятадын найрамдлын долоо хоног”-ийн нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Монгол, Хятадын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх, Монгол Улсаас БНХАУ-д сууж байсан үе үеийн Элчин сайдууд, эрдэмтэн судлаачид, найрамдлын нийгэмлэгийн гишүүд оролцов.
Улаанбаатар, Өлгий, Ховд зэрэг хотуудад зохиогдох Найрамдлын долоон хоногийн хүрээнд гэрэл зургийн үзэсгэлэн, номын нээлт, дугуй ширээний хэлэлцүүлэг, шилдэг нийтлэлийн уралдаан зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
| "Монгол, Хятадын найрамдлын долоо хоног" эхэллээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23