МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын талаар хийсэн судалгааны тайлан болон цар тахлаас үүдэлтэйгээр бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаад буй асуудлуудын талаар Улсын Их Хурлын даргад танилцуулсан. Бизнес эрхлэгчдийн зүгээс хилийн боомтын болон тээвэр логистикийн асуудлыг шийдэх, хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, татварын дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг илэрхийлж байлаа. Цар тахлын дараа бизнес эрхлэгчдийн 71 хувь нь зээл авах хүсэлтэй, зээл авахаар хандсан боловч 27 хувь нь л зээлээ авч чадсан. Зээлийн олдоц муу, хүүгийн түвшин өндөр, хугацаа богино, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй зэргээс хамааран зээл авч чадахгүй байгаа аж. Түүнчлэн эргэлтийн хөрөнгөгүйгээс үйл ажиллагаа нь саатахад хүрсэн тухайгаа тайлбарлалаа.
Хувийн хэвшлийнхэнд тулгамдаад буй дараагийн том асуудал нь ажиллах хүчний хомсдол болоод буй юм байна. Сард 1.5 сая төгрөгийн цалин амлаад ч ажиллах хүн олдохгүй байгаа нь халамжийн хавтгайрсан бодлоготой холбоотой. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай. 2023 оны нэгдсэн төсвийн хэлэлцүүлгийн үеэр хавтгайрсан халамжаа танаж, ажлын байрыг хамгаалахад чиглүүлэх цаг нь болсон хэмээн үзэж байна хэмээн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлж байв.
Энэ оны наймдугаар сарын байдлаар улсын төсвийн тэнцэл 889.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь цар тахлын үед татвар, нийгмийн даатгалын шимтгэл, халамжийн шинжтэй арга хэмжээг хэрэгжүүлэхэд нөлөөлсөн гэж хувийн хэвшлийнхэн үзэж байгаа аж.
Улсын Их Хурлын даргын зүгээс дээрх саналуудыг нэгтгэж холбогдох Байнгын хороодын дарга нарт хамтран ажиллаж, асуудлыг шийдэх үүрэг чиглэл өгөхөө мэдэгдлээ. Түүнчлэн уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар халамжид зарцуулж буй мөнгөний тодорхой хэсгийг хөдөлмөр эрхлэхэд шингээх бодлого барина гэдгээ онцлон дурдав.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ч.Ундрам, Б.Энхбаяр болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2025”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ