Чуулганы эхэнд ЗГХЭГ-ийн Тэргүүн дэд дарга Б.Ганбат төрийн захиргааны байгууллагын бүтээмжийг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар илтгэл танилцууллаа. Тэрбээр “Засгийн газраас төр, хувийн хэвшлийн гүйцэтгэх боломжтой үйл ажиллагааг эрхлэхгүй, өрсөлдөхгүй байх, төрийн албан хаагчдын чадавх, нөөцийг үр ашигтай ашиглах, байгууллага хоорондын зорилт, чиг үүргийн давхардлыг арилгах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Төрийн бүтээмжийн үндэсний хороо байгуулж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг өөрчлөн зохион байгуулах асуудлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Цаашид төрийн байгууллагын үйл ажиллагааг үйлчилгээ төвтэй болгож, иргэдэд илүү ойлгомжтой, ил тод, хүртээмжтэй болгох, цахимжуулах замаар олон улсын стандартад нийцүүлэн ажиллана” гэв.

Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг чуулган өнөө жил төрийн захиргааны байгууллагад чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх үйл ажиллагааны явц, үр дүнг хэлэлцэж, ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх зорилго дэвшүүлжээ. Энэ талаар ЗГХЭГ-ийн дэд дарга У.Бямбасүрэн “Төрийн бүтээмжийн асуудал бол “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан нэг том зорилт. Нэн тэргүүнд төрийн хүнд суртлыг бууруулах, төрийн байгууллагуудын чиг үүрэг, бүтцийг оновчтой тодорхойлох шаардлагатай. Энэ хүрээнд нутгийн захиргааны байгууллагууд, төрийн байгууллагуудад чанарын менежментийг тогтолцоог нэвтрүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Өнөөдрийн байдлаар 14 аймаг, найман суманд энэ стандартыг нэвтрүүлээд байна. Эхний ээлжинд аймаг, нийслэлийн хэмжээнд чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зайлшгүй шаардлага бий” гэлээ. Мөн тэрбээр өнөөдрийн чуулганд ХБНГУ-ын Заарланд муж улсад төрийн бүтээмжийн чиглэлээр ажилладаг хоёр мэргэжилтэн оролцон илтгэл тавьж, туршлагаасаа хуваалцаж байгааг дурдаад, манай улс төрийн бүтээмжээр дэлхийн түвшинд хаана яваагаа мэдэх, хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудынхаа үр дүнг сайжруулах, олон улсын стандарт нийцүүлэхэд ач холбогдолтой гэдгийг онцлов.

Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ