Үндсэн цэс
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэний нэг нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан Цар тахлын үеийн нийгэм эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр авах арга хэмжээний тогтоолын төсөл буюу өрх бүрт сая төгрөг олгох байлаа. Мөн Соёлын сайдын тус салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтын мэдээллийг сонссон. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг судалж, нухацтай авч үзэх ёстой гэж үзсэн. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар дэмжинэ, дэмжээгүй гэсэн шийдвэр гаргаагүй. Нэгд, санхүү эдийн засгийн тооцооллыг сайн хийж, Засгийн газрын саналыг авч ярилцах хэрэгтэй байна. Хоёрт, үнэхээр оффшороос мөнгө орж ирж байна уу, түүнийг нь судлах хэрэгтэй. Гуравт, эрх зүйн хүрээний асуудлыг авч үзэх ёстой гэж үзсэн. Энэ тогтоолын төслийг хэлэлцэх боломж хууль эрх зүйн хүрээнд бий юү гэдгийг судлах юм. Дээр гурван асуудлыг судлаад, санал боловсруулаад дахиж бүлгийн хурлаар ярина. Түүний дараа байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ” гэв.
| Ерөнхийлөгчийн тогтоолын төслийг дэмжих эсэх талаар шийдвэр гаргаагүй |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23