Үндсэн цэс
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргад нэр дэвшигч Б.Батдавааг томилох тухай асуудлыг хэлэлцэж дэмжив.
Үндэсний статистикийн хорооны даргыг Монгол Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаагаар томилдог. Энэ дагуу Батмөнхийн Батдавааг тус хорооны даргаар томилуулах саналаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцууллаа. Б. Батдаваа нь 1984 онд төрсөн, ам бүл 3. 2002 онд ерөнхий боловсролын сургууль, 2007 онд Тайваний Минг Чиуны их сургууль, 2012 онд Люксембургийн их сургуулийг төгссөн байна. Англи, хятад хэлтэй. 2007-2012 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Валют, эдийн засгийн газарт нягтлан бодогч, эдийн засагч, нөөцийн мэргэжилтэн, дилер, ахлах мэргэжилтэн, ахлах дилер, 2013-2016 онд Төлбөрийн тэнцлийн статистикийн судалгааны хэлтсийн захирал, 2016-2019 онд Гадаад валютын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал, Зах зээлийн газрын захирал, 2019 оны 2 дугаар сараас Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байгаа юм байна. Б.Батдаваа нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан тушаал тавигдах нийтлэг шаардлага, “Үндэсний статистикийн хорооны дарга, дэд даргыг томилохдоо түүний эдийн засаг, статистик, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана” гэсэн Статистикийн тухай хууль дахь шаардлагыг хангаж байгаа тул дээрх албан тушаалд нэр дэвшүүлжээ.
| Үндэсний статистикийн хорооны даргаар Б.Батдавааг томилох саналыг дэмжив |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23