АН-ын бүлэг Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах Үндсэн чиглэлийг хэлэлцжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бүлгийн хэвлэлийн хурал хийх үеэр Бүлгийн дарга О.Цогтгэрэл “Цаг үргэлж гоёчилж, PR-ын ард нуугдаж, аргацааж явсан бодлого үнэнд гүйцэгдэж үнэн төрхөө илчилсэн төсөв оруулж ирлээ. Эдийн засгийн өсөлт, хөгжил сайн сайхны талаар ярих бүү хэл гурван жилийн өмнөх үе шигээ яаж болох вэ гэж эрх баригчид тархиа гашилгаж байна” гэж ярилаа. Мөн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, иргэд бизнес хийх эрмэлзлэлгүй боллоо. Аж ахуй эрхэлж ингэж зовж байхаар байгаа зүйлээ борлуулж, гадаад гаръя гэдэг бодолтой байна. Энэ нь иргэдийн буруу биш хамаг ашигтай бизнесийг нь төр булаадаг зургаан жилийн буруу бодлогын үр дүн. Ядуурал 50 хувьд хүрлээ. 2016 онд нэг сая төгрөгийн цалин 516 ам.доллартай тэнцэж байсан бол өнөөдрийн сая төгрөг 200 гаруйхан ам.доллар. Ингэлээ гээд төр хохирч байгаа юм алга, иргэд ААН л хохирч байна хэмээн шүүмжлэв. Харин бүлгийн хурлаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай; Төлбөрийн чадваргүйдлийн тухай буюу Дампуурлын хуулийн талаар сонсчээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн эдийн засгийн зөвлөх Р.Даваадорж мэдээлэл өгөв. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гадаадад томилолттой тул Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал Н.Ариунбат нар оролцлоо. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн эдийн засгийн зөвлөх Р.Даваадорж, олон улсад банкуудын чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл нийт зээлийн 10 хувиас дээш гарвал банкны салбар хямарч байна гэж үздэг. Манай банкуудын хугацаа хэтэрсэн зээл 5.3, чанаргүй зээлийн хэмжээ 11 хувьд хүрснийг анхаарууллаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Одонтуяа Монголбанкны өр 400 сая ам.доллараар нэмэгдсэн. Үүнийг юунд зарцуулсан талаар, УИХ-ын гишүүн Н.Ганибал, махны үнэ инфляцид нөлөөлөх нөлөөлөл бага. Монголбанк инфляц тооцох аргачлал болон Засгийн газарт өгөх зөвлөмжөө цаг үеийн шаардлагын дагуу өөрчлөх болсон гэж санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Туваан “Төгрөгөөр тооцоход махны үнэ 5-6 мянга гээд байгаа боловч ам.доллартай харьцуулбал малчдын орлого хоёр дахин багасчихлаа. Монголбанк танилцуулгадаа “Туршиж, судалж байна” гэжээ. Туршиж судалж дууссан бол ядаж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын бодлогын асуудалд Засгийн газартай хамтраад ажиллах шаардлага бийг онцлов.

Ардчилсан намын бүлгийн, хуулийн зөвлөх Г.Эрдэнэбат, Төлбөрийн чадваргүйдлийн тухай буюу Дампуурлын хуулийн төслийг өргөн барьсан сайн боловч асуудлыг бүрэн шийдэхүйц төсөл болж чадаагүйг онцлов. Тэрээр, хадгаламж зээлийн хоршоо, банк дампуурах зэрэг олон хүнийг хохироосон хэргийг Эрүүгийн хуулиар биш Дампуурлын хуулиар шийдээгүйгээр иргэн ч төлбөр төлөгч тал ч давхар хохирсон. Бизнес эрхлэгчдээ хамгаалах Худалдааны хууль ч үгүй атлаа төлбөрийн чадваргүй болох үед Эрүүгийн хуулиар шийтгэж зөвхөн шоронд хорих эсвээс амиа хорлох хоёрхон сонголт руу төр түлхдэг байж болохгүйг тайлбарлалаа.

 

АН-ын бүлэг Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах Үндсэн чиглэлийг хэлэлцжээ
2022-10-10 17:29:31
Шинэ мэдээ
Санал асуулга