Үндсэн цэс
Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, ээлжит шуурхай хурлыг хийлээ. Хурлын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд цаг үеийн болон урт хугацааны хөгжлийн бодлогын асуудлуудын талаарх нэгдсэн мэдээллийг эмнэлэг болон харьяа байгууллагуудын удирдлагуудад өгсөн юм. Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2023 оны төсвийн төсөлд эрүүл мэндийн салбар нэг их наяд 481 тэрбум төгрөгийг тусгуулсан. 2021 онд ковидын тусламж, үйлчилгээнд 560 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан бол 2022 онд ковидын тусламж, үйлчилгээнд ЭМД-ийн сангаас 360 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан. ЭМД-ын сан 705 оношийн бүлгээр санхүүжилтийг олгодог бөгөөд тус санхүүжилтийг олгоход тухайн оношийн бүлэгт эм, эмнэлгийн хэрэгслийн материал, байгууллагын урсгал зардал, цалин гэх мэт бүх зарцуулалт ордог. Тиймээс 2023 оны төсөвт суусан нэг их наяд 481 тэрбум төгрөг нь эрүүл мэндийн салбарын шинэчлэл, бусад ажлыг хийхэд хангалттай гэж үзэж байна. 2022 онд ЭМД-ын биелэлтийг 200 тэрбумаар давуулан биелүүлсэн амжилттай ажилласныг онцоллоо.

Үүнээс гадна иргэдээс эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, ажилчдын харилцаа, хандлагын талаар гомдол санал ихээр ирж байна. Тиймээс бүх шатлалын эмнэлгүүд үүн дээр анхаарч, сургалт хийж, байгууллын дотоод соёлыг бэхжүүлэх шаардлагатай байна.
Томуу, томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбоотойгоор хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бүх түвшний эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа хангах ялангуяа НЭМГ-т орны зохицуулалтыг маш сайн хийж, нэг ч хүүхдийг коридорт авахгүй байх чиглэл өглөө. Мөн ХӨСҮТ-д энэ жилээс томуу, томуу төст өвчнийг эмчлэх ор гаргахыг сануулав. Мөн улс орон даяар өрнөж байгаа эрт илрүүлэг үзлэг оношилгоог эрчимжүүлж, насанд хүрэгчдээ түлхүү авч хүлээгдэл чирэгдэл ойлгомжгүй байдал үүсгэлгүй үйлчилгээгээ үзүүлэхийг сануулав. Энэ үеэр хуралд оролцогчид цаг үеийн мэдээлэл дамжуулж, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт үйлчилгээнд гарч байгаа эерэг үр дүнгүүдийн талаар ярилцлаа.
| Эрүүл мэндийн сайд С.Энхболд томуу,томуу төст өвчний идэвхжилийн үеийн бэлтгэл ажлыг хангах чиглэл өглөө |
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
2025-12-04 16:51:33
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ
2025-12-04 16:43:23
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 16:39:25
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
2025-12-04 16:36:27
Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа
2025-12-04 16:32:23
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
2025-12-04 16:29:31
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2025”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-12-04 15:54:47
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10