Үндсэн цэс
Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Ч.Ундрам нар өнөөдөр Оюуны өмчийн газрын удирдлага, албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилт болон тус салбарт хэрэгжиж байгаа цахим дэвшлүүдийн талаар мэдээлэл сонсож, санал солилцов. Оюуны өмчийн газар нь “Шинэ сэргэлтийн бодлого”, цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтийн хүрээнд аж үйлдвэрийн өмчийн удирдлагын систем, аж үйлдвэрийн өмчийн хайлтын систем, цахим мэдүүлгийн систем, зохиогчийн эрхийн бүртгэл, хайлтын систем зэрэг цахим системүүдийг ажиллуулж байгаа бөгөөд эрхийн хамгаалалт хийгдэж, патент олгогдсон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болон оюуны өмчийн газарт мэдүүлсэн барааны тэмдэг, газар зүйн заалт, ашигтай загварын мэдээллийн санг цахимаар бүрдүүлж, 65 төрлийн мэдүүлгийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэх боломжтой болсон байна.
Мөн дотоод үйл ажиллагаандаа тоон гарын үсгийг нэвтрүүлж, цаасан технологийг халах, нийт албан хаагчдын 20 хувийг гэрээсээ болон зайнаас ажиллуулах, оффисын зардал хэмнэх зэрэг бүтээлч үйл ажиллагааг нэвтрүүлсэн талаар болон цаашид бүртгэлийн үйл ажиллагааг “И-Монголиа” системээр дамжуулах, цахим мэдүүлгийн системд тоон гарын үсгээр ханддаг болох, үүлэн технологид шилжих, хиймэл оюун ухаан, блокчэйн нэвтрүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа хэмээн Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан мэдээлэл өгөв. Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Ч.Ундрам нар оюуны өмчийн үнэлгээний талаар болон оюуны өмчийг олон улсын стандартад нийцүүлэх, эдийн засгийн эргэлт, экспортыг эрчимжүүлэх, гарааны бизнес эрхлэгчдэд шинэ санаа, бүтээлээ бүртгүүлэхэд тулгарч байгаа хүндрэл болон хугацааг багасгах зэргээр дэмжих зэрэг асуудлаар тодруулж, санал солилцов.
| Байнгын хорооны дарга Э.Батшугар оюуны өмчийн эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23