УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатартай уулзаж шаардлага хүргүүллээ. Энэ сарын 18-ны өдөр Өргөө амаржих газарт амаржсан эхээс коронавирус илэрсний улмаас түүнийг ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ дүн өвлийн хүйтэнд нимгэн хувцастай эмнэлгээс гаргаж, хүнлэг бус харьцсантай холбогдуулан тус бүлгээс шаардлага хүргүүлсэн байна.
Энэхүү шаардлагад:
-Хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн хүмүүст яаралтай хариуцлага тооцох
-Эх, нярайд эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээ хийж, эрүүл мэндэд учрах эрсдэлээс урьдчилан сэргийлэх
-Эрүүл мэндийн байгууллагуудын коронавирусын халдварын үед ажиллах дүрэм зааврын нөхцөл, хэрэгжилтийг шалгах асуудлыг дурджээ.
УИХ дахь эмэгтэй бүлгийн гишүүд УОК-т шаардлага хүргүүллээ |
|