Үндсэн цэс
Нялх биетэй эмэгтэй хүүхдийнх нь хамт тусгаарлах байр руу шилжүүлэхдээ хүнлэг бус хандаж, өвлийн хүйтэнд нимгэн хувцастай зөөвөрлөсөн үйлдлийг эсэргүүцэж, холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг хүсч иргэд Сүхбаатарын талбайд жагссан билээ. Үүнтэй холбогдуулан Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар мэдээлэл хийж, ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөө мэдэгдлээ.
Хэвлэлийн бага хурлын эхэнд Шадар сайд Я.Содбаатар "Монгол Улс цар тахлыг дотооддоо алдалгүй 10 сар ажилласны таван сар нь шинээр бүрдсэн Засгийн газрын ажилтай холбоотой байсан. Би өнгөрсөн хугацаанд Шадар сайдаар ажиллахдаа стратегийн том алдаа гаргаагүй. Бид дэлхийд цар тахалтай хамгийн амжилттай тэмцэж буй таван орны нэг. Цар тахал нийтийн өвчлөл болоогүй. Удахгүй вакцин оруулж ирж, бүх нийтэд хийхээр төлөвлөж байсан. Энэ хүнд цаг үед хамтран ажиллаж байсан Онцгой, цагдаа, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарынхандаа талархал илэрхийлье. Огцрох хүсэлтээ өнөөдөр Ерөнхий сайдад хүргүүлнэ" гэв.
Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдэхдээ "Ард иргэдээ цар тахлаас сэргийлэхийн тулд бүх л хүч чадлаа дайчлан хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Олон жил явж ирсэн буруу тогтолцоог өөрчлөхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллаж, үр дүнд нь тодорхой өөрчлөлт үр дүн гарсан. Хэдэн хариуцлагагүй хүний үйлдлээс болж, хэдэн мянган эрүүл мэндийн салбарынхны ажлыг үгүйсгэж болохгүй. Эрүүл мэндийн сайдын албанаас чөлөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжлах болно. Ард түмнээсээ уучлал хүсч байна" гэв.
| Шадар сайд Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар чөлөөгдөх хүсэлтээ өгөв |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43