Үндсэн цэс
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн урилгаар ХБНГУ-ын Бундестаг дахь Германы Социал демократ нам /СДН/-ын бүлгийн дарга Др.Ролф Мюүтцинэх 2022 оны 10 дугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Германы Социал демократ намын бүлгийн дарга Др.Ролф Мюүтцинэхийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн гишүүн М.Оюунчимэг, Ц.Мөнхцэцэг, Н.Энхболд, Ц.Идэрбат нар хүлээн авч уулзав.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хоёр улс, нам, парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой гээд, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 10 сарын 12-15-ны өдрүүдэд Герман Улсад айлчлахдаа ХБНГУ-ын Ерөнхийлөгчид бараалхан, Канцлер О.Шольцтой уулзаж, хоёр улсын хамтын ажиллагаа, харилцааны талаар ярилцсаныг дурдлаа. Энэ хүрээнд эрчим хүч, уул уурхайн салбар болон нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэхэд хамтарч ажиллахаар хэлэлцсэн талаар хөндсөн юм.
Монгол Улс ХБНГУ-ыг Европ дахь гурав дахь хөршөө гэж үзэж байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн онцлоод, хоёр улсын, цаашлаад намын хүрээнд олон чиглэлд хамтарч ажиллахаар төлөвлөж байна гэлээ. Монголд социал демократ үзэл баримтлалыг хөгжүүлэхэд Монгол дахь Фридрих-Эбертийн сан онцлох үүрэгтэй ажиллаж байгааг ч тэрбээр дурдсан.
Германы Социал демократ намын бүлгийн дарга Др.Ролф Мюүтцинэх, Германы Социал демократ намын бүлгийн даргын хувиар төдийгүй Фридрих-Эбертийн сангийн Удирдах зөвлөлийн гишүүний хувиар манай улсад айлчилж байгаагаа дурдаад, 2023 онд Герман-Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Фридрих-Эбертийн сан Монголд үйл ажиллагаа явуулсны 30 жилийн ой тохионо хэмээлээ.
Ноён Др.Ролф Мюүтцинэх, “Холбооны Канцлер О.Шольц Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал өндөр ач холбогдолтой болсныг онцолсон. Герман Улсын хувьд Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаанд хүрэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаа. Бидний зорилго бол хоёр орны хамтын ажиллагаа, харилцан ашигтай байхад оршиж байгаа. Монгол Улс ажиллах хүчин, зохист хөдөлмөрийн нөхцөлөөр иргэдээ хангаж, цалин сайтай байх бодлого барьж ажиллана гэдэгт Социал демократчууд бид итгэж байна” гэлээ.
Уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн, Фридрих-Эбертийн сангийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Бенедикт Ивановс оролцсон юм хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанаас мэдээллээ.
| УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ХБНГУ-ын Бундестаг дахь Германы Социал демократ намын бүлгийн дарга Др.Ролф Мюүтцинэхийг хүлээн авч уулзав |
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
2025-12-04 16:51:33
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ
2025-12-04 16:43:23
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 16:39:25
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
2025-12-04 16:36:27
Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа
2025-12-04 16:32:23
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
2025-12-04 16:29:31
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2025”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-12-04 15:54:47
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10