Үндсэн цэс
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын ЭКСИМ банкны Ерөнхийлөгч Юн Хий Сон-той уулзлаа. Уулзалтаар талууд агаарын бохирдлыг багасгах, автозамын түгжрэлийг бууруулах, байгаль орчинд ээлтэй бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих үр өгөөжтэй шинэ төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цар тахлын амаргүй нөхцөл байдлын үед ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой өргөжиж буйг тэмдэглээд, Монгол Улсын Их Хурлаас хоёр улсын банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж, шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар, Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, БНСУ-ын ЭКЗИМ банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-гийн Үйл ажиллагаа хариуцсан захирал И Жү Хун болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| Экосистемийн тэнцвэрт байдлыг хангах бүтээн байгуулалтыг дэмжсэн шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23