Үндсэн цэс
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналыг дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7-д “Ерөнхийлөгч нэгдсэн хуралдаанд тааллаараа оролцож төрийн гадаад, дотоод бодлогын асуудлаар үг хэлэх, мэдээлэл хийх эрхтэй” хэмээн заасан байдаг. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг Монгол Ардын намд авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор болсонд харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. Үргэлжлүүлэн тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвлөлдөх ажлын хэсгийг миний бие ахалж ажилласны хувьд Монгол Улсын Засгийн газрын насжилт урт, удаан хугацаанд үр дүнтэй ажиллах ёстой хэмээн үзэж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг саяхан баталж байсан. 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүн бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувь хүний манлайлал, нэр хүндэд итгэж найдсан иргэд, сонгогчдын сонголт юм. Гэтэл эдийн засаг, цар тахлын нэн эрсдэлтэй цаг үед нийт ард түмний сонголт, итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй. Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна гэдгээ мэдэгдье” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ийнхүү байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудлаа үргэлжлүүлэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт, Монгол Улсын Ерөнхий сайдын огцрох саналтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

| “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23