Үндсэн цэс
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилж, зарлиг гаргалаа.
Бригадын генерал С.Ганбямбыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилсон зарлигийг бие бүрэлдэхүүнд танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тамгыг нь гардуулан өгөв. Тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар нэгдүгээр орлогч даргыг дэвшүүлэн томилж байгаа нь Зэвсэгт хүчний хөгжлийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах, удирдлагын нэгдмэл байдлыг хангах зорилготой гэдгийг тодотгов.
Мөн өндөр хариуцлагатай албыг нэр төртэй хашиж, Зэвсэгт хүчний хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан дэслэгч генерал Д.Ганзоригт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв. С.Ганбямба нь цэргийн бүх шатны сургууль төгссөн, Зэвсэгт хүчинд тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.

| Бригадын генерал С.Ганбямбыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томиллоо |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23