Үндсэн цэс
Улсын Их Хурлаас долоо хоног бүрийн мягмар гараг бүр “Хуулийн мэдээлэл” арга хэмжээг зохион байгуулж, шинээр батлагдсан болон хэрэгжиж эхэлсэн хуулиудын үзэл баримтлал, ач холбогдол, үр нөлөө, хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгсөөр байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг нар өнөөдөр (2022.11.22) өнгөрсөн тавдугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.
Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний мэдээлэл авах эрхийн эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулиудыг Улсын Их Хурал баталсан хэмээн Улсын Их Хурлын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллийнхээ эхэнд тодотгов.
Тэрбээр, Эдгээр хуулиуд хэрэгжиж эхэлснээр төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэхгүй, иргэд төрөөс үйлчилгээ авахын тулд шат дамжлагагүй нэг цэгээс авдаг болох ёстой. Гэсэн хэдий ч төрийн байгууллагууд иргэдээс цаас нэхсээр байгаа нь цахим баримт цаасан баримтын нэгэн адил үйлчлэхтэй холбоотой зарим нэг эрх зүйн зохицуулалт дутуу байгаатай холбоотой. Тиймээс 174 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа хэмээлээ. Түүнчлэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулсан. Тухайлбал хуульд зааснаас бусад тохиолдолд хүний эмзэг мэдээлэл буюу биометрик болон генетик мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахыг хориглохтой холбоотой онцлог зохицуулалтыг тусгаж өгсөн. Мөн мэдээллийн хариуцагч тал буюу төр хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг давхар хариуцах эрх зүйн орчныг бий болгож өгснөөр хүний эрхийг хангахад дэвшил болсон гэдгийг тайлбарлалаа.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд нэвтрэх, ашиглахад хязгаарлалт тогтоогоогүй 5 чиглэлийн 67 төрлийн багц мэдээлэл нээлттэй болсон. Түүнчлэн Цахим гарын үсгийн тухай хуулийн хүрээнд Улсын бүртгэлийн байгууллагаас өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 21 аймаг, 330 сум, есөн дүүрэг, 171 хорооны бүртгэлийн нэгжээр дамжуулан нийт 313384 иргэн, 82242 хуулийн этгээд, 14288 төрийн албан хаагчид тоон гарын үсэг олгосон байна.
| Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн талаар мэдээлэл өглөө |
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
2025-12-04 16:51:33
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ
2025-12-04 16:43:23
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 16:39:25
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
2025-12-04 16:36:27
Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа
2025-12-04 16:32:23
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
2025-12-04 16:29:31
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2025”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-12-04 15:54:47
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10