Л.Энх-Амгалан: Ковид, түгжрэл, томуу гарах бүрд сургууль хаах боломжгүй

Хүйтний эрч чангарч байгаа энэ үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимд шилжүүлэх үү гэдэг санал гарч байгаа. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах тайлбарыг хийжээ. Тэрбээр "Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр улирлын хичээл 12 дугаар сарын 16-ны баасан гарагт хичээллэснээр дуусгавар болно. Нэгдүгээр улирлын амралт зургаан 7 хоногийн турш үргэлжилнэ. Амралт тун удахгүй эхлэх гэж байгаа учраас ирэх долоо хоногт цаг агаар хүйтрэх, үүнээс үүдэлтэй түгжрэл нэмэгдэх зэрэг шалтгааны улмаас хичээл сургалтын үйл ажиллагааг зогсоох боломжгүй юм. Цар тахлын нөхцөл байдлын үед сургуулиуд хангалттай урт хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон. Зайн сургалт нь танхимын хичээлийг нөхөхүйц үр дүнтэй байж чадаагүй. Тиймээс аль болох сургууль хаах, хичээлийг зогсоох шийдвэрээс татгалзана" гэжээ.

 


Л.Энх-Амгалан: Ковид, түгжрэл, томуу гарах бүрд сургууль хаах боломжгүй
2022-11-25 12:03:11
Шинэ мэдээ
Санал асуулга