Үндсэн цэс
Энэ хүрээнд Улаанбаатар хотын иргэдтэй хамгийн ойр ажилладаг хороодын хэсгийн ахлагчдын үйл ажиллагааг хялбарчлах, үр дүнтэй, шуурхай болгох аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. “Дижитал сити” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй дэд төсөл болох “Хэсгийн ахлагч” аппликэйшнийг удирдах, хянах сургалтыг зохион байгууллаа.

Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Нийслэлд 1800 орчим хэсгийн ахлагч байдаг. Төр, иргэн хоёрыг холбосон анхан шатны нэгж болох хэсгийн ахлагч нарт зориулсан уг аппликэйшний гол зорилго нь асуудлыг хамгийн шуурхайгаар шийдэхэд чиглэж буй юм. Өөрөөр хэлбэл, иргэдэд тулгарсан асуудлыг төрийн байгууллагад яаралтай хүргэх, шийдэх, хэсгийн ахлагчдын үйл ажиллагааг цахимжуулж байгаагаараа ач холбогдолтой” гэв. Аппликэйшний хувьд ирэх оны хоёрдугаар сарын 1-н гэхэд хэрэглээнд бүрэн нэвтэрч эхлэх юм.

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны хэсгийн ахлагч М.Мөнхсайхан “Хэсгийн ахлагчдыг яг юу хийж байгааг дээд байгууллагууд нь тодорхой мэддэггүй, бас авч хэлэлцдэггүй. Өөрөөр хэлбэл, зүгээр л иргэдийн хүсэлтийг дамжуулдаг субъект л гэж хардаг. Гэтэл хэсгийн ахлагчид анхан шатан дээр бүх төрлийн судалгааг хийдэг чухал үүрэгтэй. Тиймээс энэ программыг ашиглан ямар судалгааг хэзээ, хэрхэн хийж байна вэ, иргэдээс ямар өргөдөл, гомдол гаргаж байна вэ гэдгийг нээлттэй, ил тод болгох боломжтой болно. Уг программыг улам хөгжүүлж, тогтмол хэрэглэснээр иргэдийн хүсэлт, өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх давуу талтай” гэв.

Харин Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны хэсгийн ахлагч Н.Ганпүрэв “Хэсгийн ахлагч нар ихэвчлэн цаасаар судалгаа авдаг. Харин цахим шилжилт хийснээр бид бүх мэдээллээ цахимжуулж, хялбаршуулах боломж үүснэ. Тиймээс уг цахим шилжилт бидний ажлын бүтээмжид чухал ач холбогдолтой. Системийг хэрэглэхэд ч хялбар санагдлаа” хэмээн сургалтад хамрагдсан сэтгэгдлээ хуваалцсан юм.
“Хэсгийн ахлагч” аппликэйшнээр дамжуулан иргэдийн гомдол, өргөдлийг хүлээн авч дүүрэг, нийслэлд хүргүүлэх, улмаар шуурхай шийдүүлэхээс гадна хариуцсан нутаг дэвсгэрт ямар нэгэн зөрчил үүссэн тохиолдолд орчны хяналт тавих боломжтой болно. Ингэснээр нийслэлийн дүүрэг, хороодын үйл ажиллагаа илүү сайжрахаас гадна иргэдийн амьдрах орчны тав тух, аюулгүй байдал дээшилж, төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх юм.
| “Хэсгийн ахлагч” аппликэйшн мэдээллийг цахимжуулж, ахлагчдын ажлыг хялбаршуулна |
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
2025-12-04 16:51:33
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ
2025-12-04 16:43:23
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 16:39:25
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
2025-12-04 16:36:27
Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа
2025-12-04 16:32:23
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
2025-12-04 16:29:31
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2025”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-12-04 15:54:47
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10