МАН-ын бүлэг: Төрийн өмчит компаниудын менежментийг сайруулахад хүрээнд ажлын хэсэг байгуулж, хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.12.19/-ийн ээлжит хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хуралд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож, бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Х.Булгантуяа, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хурлаар цаг үеийн үүсээд байгаа нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх асуудлыг хэлэлцэж, ярилцлаа. Хуралд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож, тодорхой мэдээлэл өгсөн. Цаг үеийн нөхцөл байдлыг бүлгийн гишүүд ярилцаад дараах хоёр шийдвэрийг гаргалаа. Нэгдүгээрт, үүсээд байгаа нөхцөл байдал нь Төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах, засаглалыг нээлттэй болгох асуудал. Үүнтэй холбогдуулж нийгэм “Нүүрс, төрийн өмчийн хулгай нүүрлэлээ” гэж бухимдаж байна. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзлээ. Төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох, олон нийтийн хараа хяналттай болгох, Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулалтаар томилдог болгох зэрэг аль болох нээлттэй болгож, менежментийг нь сайжруулахад томоохон арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн. Иймд дээрх хоёр хуулийг намрын чуулганаар батлах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд санал нэгдэж, ажлын хэсэг яаралтай гаргахаар тогтлоо.
Хоёрдугаарт, Үндэсний хэмжээнд нийгмийн бүхий л бүлгүүдийг оролцуулсан чуулган, зөвлөгөөн зохион байгуулах шаардлагатай гэж үзээд “Нийгмийн зөвшилцөл”-ийн Үндэсний чуулганыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ чиглэлд бэлтгэл ажлыг хангаж, нийгмийн олон төлөөллийг оролцуулахад онцгой анхаарч ажиллах УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг гаргахаар тогтлоо” гэв.

МАН-ын бүлэг: Төрийн өмчит компаниудын менежментийг сайруулахад хүрээнд ажлын хэсэг байгуулж, хуулийн төслүүдийг хэлэлцэнэ
2022-12-19 14:10:46
Шинэ мэдээ
Санал асуулга