Үндсэн цэс
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.
Хууль зүйн байнгын хороо 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан хийлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн гишүүн асуулт асуув. Тэрбээр, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд 10 гаруй жил сураад 30 хүртэлх насандаа мэргэжлээрээ ажиллаж эхэлдэг. Гэтэл шүүх шинжилгээний байгууллагад ажиллавал 47, 48 насандаа тэтгэвэрт гарах болдог. Ер нь шинжээчээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжлийн ажилтнуудыг эмгэг судлаач, дүрс оношлогооны мэргэжилтнүүд шиг тусгай хүнд, хортой ангилалд нь хамруулах, эсвэл тэтгэвэрт гаргах хугацааг нь сунгах боломж бий эсэхийг лавлав.
Ажлын хэсгийн зүгээс, “Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 75.2-т энэ байгууллагад таваас дээш жил ажилласан бол өмнө нь эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан жилүүдийг нь төрийн тусгай албанд ажилласнаар тооцогдохоор тусгасан. Мөн насны дээд хязгаарыг эмэгтэй 47, эрэгтэй 55 нас гэж тогтоож, үргэлжлүүлэн 5 жил сунган ажиллах боломжтой байхаар тусгасан” хэмээн хариулж байлаа.
Ингээд Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
| Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлахаар шилжүүллээ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43