Үндсэн цэс
Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаар шийдвэрлээд байгаа билээ.
Энэхүү зөвлөлдөх санал асуулгын хүрээнд болох “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Улсын Их Хурлын Тамгын газар, Шинжлэх ухааны академи хамтран 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус эрдэм шинжилгээний бага хуралд илтгэгч, панелистаар оролцох эрдэмтэн, судлаачид өнөөдөр (2022.12.28) уулзалт хийлээ.
Эрдэм шинжилгээний бага хурлаар “Улс төр, засаглалын харилцааны тулгамдсан асуудлууд”, “Хариуцлагын тогтолцоо, шударга ёсны хүсэмжлэл”, “Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах нь: Орон зайн шинэ төлөвлөлт”, “Баялгийн сан: Шударга, хүртээмжтэй хуваарилалт” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, салбар болон, нэгдсэн хуралдаан болох юм.
Өнөөдрийн уулзалтын үеэр Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан “Эрдэм шинжилгээний бага хурлаар дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, үр дүнд нь нийгмийн бухимдлын шалтгааныг зөв оношлон тодорхойлж, Монгол орныхоо ирээдүйн хөгжлийн замын зөв зургийг гаргаж ирэхэд эрдэмтэн, судлаачид та бүхний мэдлэг, хүч их хувь нэмэр болно гэдгийг Улсын Их Хурлын даргын нэрийн өмнөөс хэлье” хэмээн тэмдэглэв.
Уулзалтад эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл хэлэлцүүлэх, салбар хуралдааныг удирдах панелист зэрэг эрдэмтэн судлаачид, Улсын Их Хурлын Тамгын газрын Зөвлөлдөх санал асуулгад чиглүүлэгч модератороор ажиллах ажилтнууд оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд болох Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэгч, панелистууд уулзалт хийлээ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43