Үндсэн цэс
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Улсын Их Хурлын 2022 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдрийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийн хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хүсэлт гаргаж, уг асуудлаар гурав хоногийн завсарлага авсан. Хуулийн төслүүдийг 2016 онд өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцүүлэг нь хоёр парламент дамжин үргэлжилж байгаа учир Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцэх шаардлага байсан гэдгийг Д.Тогтохсүрэн гишүүн хэлээд, завсарлага дууссан болохыг мэдэгдэв. Иймд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй саналын 34 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн 3, 4, 5, 6, 7 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, “Төлбөр тооцоо” гэсэн 8 дугаар зүйл, “Баталгаа, батлан даалт” гэсэн 9 дүгээр зүйлийг шинээр нэмэх саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Мөн хөрөнгө оруулалтын банкны гадаад валют худалдах, худалдан авах, арилжих үйл ажиллагааг зохицуулах 11 дүгээр зүйл нэмэх, “Андеррайтер, кастодиан, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагаа” гэсэн 12 дугаар зүйл, хөрөнгө оруулалтын банканд хориглох үйл ажиллагааны талаарх 13 дугаар зүйл, “Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалт, шаардлага” гэсэн 14 дүгээр зүйлийг нэмэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Ийнхүү Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
| Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43