Үндсэн цэс
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 18-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Өнөөдөр 823 мянга 354 хүүхдийн мөнгө дансанд нь орно
Засгийн газраас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувь буюу нэг сая 139 мянган хүүхдэд олгоно гэж тооцсон. Эхний байдлаар 823,354 буюу нийт авах ёстой хүүхдийн 72 хувьд өнөөдрөөс хүүхдийн мөнгийг олгож эхлээд байна.
Хүүхдийн мөнгө олгохтой холбоотойгоор өрхийн мэдээллийн сан нь нэгжийн бага түвшиндээ мэдээллээс зохих хасалтыг хийдэггүй, мэдээллээ цаг тухай бүрт нь шинэчлээгүйн улмаас давхардал зөрүү үүсэж алдаа гарсан.
Өнөөдрийн байдлаар цахимаар 21513 өрх мэдээллээ залруулах хүсэлт өгчээ. Мөн Улаанбаатар хот, орон нутагт 37478 иргэн утсаар холбогдож, 22389 иргэн сум болон хороондоо очиж нийт 69910 иргэн халамжийн нийгмийн ажилтнаар мэдээллээ шалгуулж, зөвлөгөө авсан байна.
Одоогийн байдлаар хүсэлт гаргасан 16 мянган өрхийн мэдээллийг засварлаад байна. Сум, хороодод Засаг даргаар ахлуулсан хамтарсан баг буюу халамжийн нийгмийн ажилтан, улсын бүртгэгч нар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг гүйцэтгэж байна. Мөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар шуурхай удирдлагын баг гаргаж, иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхэд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж байна.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцээд нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Цахим орчин дахь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зохисгүй, доромжилсон, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий үг хэллэг, зөрчилтэй контентыг хязгаарлах, хүүхдийн эсрэг чиглэсэн аливаа төрлийн хүчирхийлэл, садар самуун, бие махбод, оюун санаа ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрх зүйн зохицуулалтыг шинээр боловсруулах шаардлагатай байгаа юм.
| Өнөөдөр 823 мянга 354 хүүхдийн мөнгө дансанд нь орно |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23