Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Кореа Телеком группийн Ерөнхийлөгч Гү Хён Мог хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНСУ-ын харилцаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд өндөр төвшинд хүрч, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн бат бэх харилцаанд түшиглэн нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байгааг дурдлаа. Мөн БНСУ-ын Кореа Телеком групп Монгол Улсад мэдээллийн технологи, харилцаа холбооны дэд бүтэц, эрүүл мэнд, банк санхүүгийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаад талархлаа илэрхийлээд энэхүү хөрөнгө оруулалт нь хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзсанд Кореа Телеком группийн Ерөнхийлөгч талархал илэрхийлээд манай улсын цахим шилжилтэд хамтарч ажиллах саналтай байгаагаа хэллээ. Мөн эрүүл мэндийн орчин үеийн оношилгооны төв байгуулах төслийг Монгол Улсад хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт хийхээр судалж буйгаа танилцуулав.
Тус групп өнөөдөр Монгол банктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай контент солилцооны чиглэлээр хамтарч ажиллах санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ.

ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа