Үндсэн цэс
Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Инновац, цахим бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд дөрвөн удаа хуралдаж, долоон асуудлын хүрээнд хуулийн дөрвөн, байнгын хорооны тогтоолын хоёр төслийг хэлэлцэж, хоёр байгууллагын мэдээллийг сонсон, нэг асуудлаар зөвшилцөх хэлэлцүүлэг хийсэн байна. Үүний хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн анхны хэлэлцүүлгийн хоёр санал, дүгнэлт, Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёолол бэлтгэжээ.
Инновац, цахим бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байна.
Тус Байнгын хороо хяналт шалгалтын чиг үүргийнхээ хүрээнд нүүрсийг цахимаар арилжих бэлтгэл ажил, Эрүүл мэндийн яамны цахим шилжилтийн үйл ажиллагаа, Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хэрэгжилтийн талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонссон байна. Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах, мэдээлэл солилцох зорилгоор 15 уулзалт, ярилцлага хийж, зургаан байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцжээ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт, салбар бүрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал зэрэг өргөн сэдвээр явуулсан уулзалт, ярилцлагуудад харилцаа холбоо, мэдээллийн технологи болон инновацын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн ба төрийн бус байгууллагууд оролцсон байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
| Инновац, цахим бодлогын байнгын хороо төр, хувийн хэвшлийн ба төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй 15 уулзалт, ярилцлага хийжээ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43