Үндсэн цэс
Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “Таван Ш” ажиллагаа хэрэгжүүлж буй. “Шувуу” ажиллагааны хүрээнд буюу мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг гадаадаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар олон нийтэд мэдээллээ.
Тэрбээр "Ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн, тасралтгүй үргэлжлүүлэх, хууль хяналтын байгууллагыг энэ чиглэлийн ажлаа эрчимжүүлэх чиглэлийг өгсөн. Энэ дагуу АТГ, УЕПГ, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн хариуд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна. Үүнээс авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн байна. Өнөөдөр хоёр хүн нэмэгдэнэ. Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар хэрэг бүртгэлийн шатанд буюу яллагдагчаар татахаас өмнө гадагшаа гарч явсан. Оргон зайлсан гэж хэлэх боломжгүй. АТГ-ын удирдлагуудтай өчигдөр уулзаж ярилцсан. Энэ хоёр хүнийг яллагдагчаар татах саналаа өнөөдөр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлнэ. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагааг зохин байгуулна гэдгээ хэлсэн. Ингээд нийт 92 хүнийг эрэн сурвалжилж, гадаад улсаас авчрахаар болж байна гэж мэдээллээ.
| Х.Нямбаатар: Гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23