Үндсэн цэс
Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсгийнхэн “Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах "11-11" төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Мөн "11-11" дугаарт холбогдож буй иргэдийн дуудлагыг хүлээн авч, ярилцав. Мэдээлэл өгч буй иргэдийн нэрийг нууцалж, эрсдэл учруулахгүйгаар мэдээллийг нь авах юм.
Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо “Иргэд нэг асуудлын хойноос олон жил хөөцөлдөж байна, газрын асуудал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой иргэдийг чирэгдүүлдэг, хохироодог гэх асуудлыг нэлээд ярьж байна. Бид асуудлыг иргэд, хувийн хэвшлийн нүдээр харахыг эрмэлзэнэ. “Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд иргэдээс өргөн хүрээнд мэдээлэл авч, дүн шинжилгээ хийж, шаардлагатай шийдвэр гаргахад санал зөвлөмж гаргахаар ажиллаж байна. Энэ ажиллагааг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо, дэмжлэг чухал. Хэрэв гэмт хэргийн шинж чанартай мэдээлэл ирвэл АТГ зэрэг холбогдох байгууллагад шилжүүлнэ. Мөн иргэд зүгээс төрийн байгууллагаас үйлчилгээ авахад хугацаа их алддаг гэх асуудлыг хөндлөө. ХЗДХЯ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа” гэв.
Ажлын хэсгийн гишүүн, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой, төрийн байгууллагаас үйлчилгээ авахад ашиг сонирхлын зөрчилтэй харилцаа үүсгэдэг байдал нь нууц, далд үйлдэгддэг. Тиймээс иргэдээс мэдээлэл авах тодорхой сувгуудыг үүсгэх нь чухал. Энэ хүрээнд “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсгийн гишүүд “11-11” төв дээр ажиллаж байна. Цаашид мэдээлэл авах сувгийг нэмэгдүүлнэ. Тухайлбал, “И-Монголиа” аппликейшнээр дамжуулан мэдээлэл авахаар бэлтгэл хангаж байна. Мөн шуудангийн бүх салбарт мэдээлэл, баримт материал хүлээн авах шуудангийн хайрцаг ажиллуулна. ЦХХХЯ-наас Ерөнхий сайдын өгсөн чиглэл, үүрэг даалгаврын дагуу бүх салбарт цахимжилтыг гүнзгийрүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд анхааран ажиллаж байна. Төрийн хүнд суртал, авлигаас сэргийлэх хамгийн гол алхам бол цахимжуулалт“ гэлээ.
Ажлын хэсгийнхэн баасан гараг бүрийн 09:00-12:00 цагт тус төвд ажиллаж иргэдтэй уулзаж, утсаар мэдээлэл авах юм. Тус уулзалт, арга хэмжээнд иргэд талархалтай хандаж байна. Иргэд “11-11” дугаарт хандан “Шүгэл ажиллагаа”-нд мэдээлэл, санал хүсэлтээ хүргүүллээ.

| “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсэг "11-11" төвд ажиллалаа |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52