Үндсэн цэс
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасны дагуу гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ Жамъянгийн Мөнхбат 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн Жамъянгийн Мөнхбатаас ирүүлсэн чөлөөлөгдөх тухай хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ гээд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье гэлээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ш.Адьшаа нар асуулт асууж, хариулт авлаа.
Ингээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатын хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулав. Санал асуултад оролцсон гишүүдийн 59.5 хувийн саналаар Ж.Мөнхбатыг Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөллөө.
| Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23