Үндсэн цэс
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.03.24/ хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тус намын бүлгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Энхболдыг нэр дэвшүүлж буйгаа танилцуулсан.
Тэрбээр, УИХ-ын гишүүн Н.Энхболд нь УИХ-д зургаан удаа сонгогдсон, төрийн байгууллагын бүх л шатанд ажиллаж байсан туршлагатай хүн. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Батлан хамгаалахын сайдаар ажилласан туршлагатай. Түүний туршлага, чадварыг үнэлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохоор нэр дэвшүүлж байна гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.
Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг тус дэд хороо 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн хэмээн УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт “Дэд хорооны даргыг Дэд хорооны гишүүдийн дотроос нэр дэвшүүлж, Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сонгоно.” гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргад Улсын Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилыг нэр дэвшүүллээ гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувийн саналаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонгохыг дэмжин Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Тогтоолоор Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг сонгож, УИХ-ын гишүүн Н.Энхболдыг тус дэд хорооны даргын үүрэгт ажлаа чөлөөллөө.
| ТББХ: Байнгын хорооны даргаар Н.Энхболдыг сонгохыг дэмжиж, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43