Үндсэн цэс
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар өнөөдөр /2023.03.29/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлага, албан хаагчидтай уулзлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам салбарын хэмжээнд 160 үйлчилгээнээс 110 үйлчилгээг цахимжуулж , E-Mongolia цахим системд 18 үйлчилгээг холбосон байна.
Уулзалтын үеэр ehalamj, ejob, ezuvshuurul, etuslamj зэрэг салбарын гол системүүдтэй танилцсан. Тэдгээрээс хөдөлмөр эрхлэлтийн зуучлалын үйлчилгээг үзүүлдэг, төрийн болон хувийн хэвшлийн ажил олгогчдыг нэгтгэсэн "ejob" платформыг олон нийтэд сайн сурталчилж ажиллахыг Байнгын хорооны дарга Э.Батшугар онцоллоо.
Хүүхдийн мөнгө олголттой холбоотой мэдээллийн зөрүүтэй байдал цэгцэрч, өнөөдрийн байдлаар 993 725 өрхийн 1.1 сая хүүхдэд мөнгөн тэтгэмжийг олгож байна. Иргэд e-mongolia, e-halamj системээр мэдээллээ нягталж, өргөдөл гаргах боломжтой бөгөөд цаашид байгууллага хоорондын мэдээллийн интеграцийг илүү сайжруулахад Байнгын хорооноос онцгой анхаарч ажиллаж байна хэмээн УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар танилцуулсан.
Мөн мэдээллийн технологийн чиглэлийн хүний нөөцийг бүрдүүлэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам чухал үүрэгтэй. Тиймээс ажлын байрны эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлж, мэргэжил сонголтын чиг баримжааг тодорхойлоход тус яамны бодлогын түвшинд хийж буй ажлуудтай танилцаж, санал солилцлоо.
| ХНХЯ: 160 үйлчилгээнээс 110 үйлчилгээг цахимжуулж , E-Mongolia цахим системд 18 үйлчилгээг холбосон |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43