Үндсэн цэс
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ж.Сүхбаатар нар оролцов. Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэг болон эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг чиглэл өгөх, Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирснийг Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан мэдээллийнхээ эхэнд онцлов.
Байнгын хорооноос намрын чуулган хугацаанд хийсэн ажлын тоон үзүүлэлт
· Байнгын хороо 18 удаа хуралдаж, 49 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн /давхардсан тоогоор/.
· Байнгын хорооны хуралдаанаар 13 хуулийн төсөл, УИХ-ын 21 тогтоолын төсөл хэлэлцэж нэгдсэн хуралдаанаар батлуулав.
· Хууль тогтоомжийн төслийн хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлт 3, анхны хэлэлцүүлгийн санал, дүгнэлт 9, эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга 5, бусад асуудлаарх санал, дүгнэлт 9, зарчмын зөрүүтэй 189 саналын томьёолол бэлтгэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн.
· Хууль тогтоомжийн төсөл, бусад асуудлыг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих 9 ажлын хэсэг байгуулж, 40 удаа хуралдсан байна.
· Ажлын хэсгийн 9 танилцуулгыг Байнгын хороогоор хэлэлцсэн.
· Байнгын хорооны 3 тогтоол хэлэлцэж баталсан.
Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар:
Намрын чуулганы хугацаанд тус Байнгын хороо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батлуулсан нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэхэд чиглэсэн чухал алхам болсон. Хуулийн шинэлэг зохицуулалтын талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
| ТББХ: Хууль тогтоомжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж шинэчлэх ажлыг хэрэгжүүлж байна |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43