Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн дэд ажлын хэсэг хуралдлаа

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын дэд хэсгээс Хамтарсан багийн гишүүд, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн ажилтнуудтай уулзалт хийлээ. Хэлэлцүүлэгт оролцогчдоос:
-Хамтарсан багийн үйл ажиллагааны зардлыг хуульд тодорхой болгон тусгаж оруулах,
-Эцэг, эх, гэр бүл рүү чиглэсэн нийгмийн ажлын дэмжих үйлчилгээний төрөл, хэлбэрийг тодорхой болгох,
-Насанд хүрсэн этгээд хүүхэдтэй айлд эсвэл хүүхдийн дэргэд архидан согтуурах явдлыг хориглох,
-Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн хүнд тооцох зөрчлийн хариуцлагыг оновчтой болгож, өөрөөр хэлбэл мөнгөн торгууль тавихаас илүүтэй баривчлах, албадан хөдөлмөр эрхлүүлэх, сайн дурын сургалт, зөвлөгөөнд хамруулах, архины эмчилгээнд хамруулах зэрэг зөрчлийн хариуцлагыг нэмэх,
-Сум, хороо, багийн хүн амын тоотой харьцуулж нийгмийн ажилтны орон тоог нэмэх, сургууль дээр нийгмийн ажилтны орон тоог мөн нэмэх,
-Хүүхэд хүлээн авдаг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн санхүүжилт, хүний нөөцийн асуудлыг тодорхой болгох, төрөлжүүлэх зэрэг олон санал гарсан юм.
Хуралдааныг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат удирдлаа.

 


Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн дэд ажлын хэсэг хуралдлаа
2023-12-11 17:17:42
Шинэ мэдээ
Санал асуулга