Үндсэн цэс
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг нар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, тус Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Комиссын гишүүн Я.Цэлмэнтэй уулзлаа.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойг угтан, Монгол Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу уг ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хуралдуулсан билээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уг хүндэтгэлийн хуралдааны индрээс үг хэлэхдээ, Монгол Улс Хүний эрхийн конвенц, гэрээ, пактуудаар хүлээсэн үүргээ биелүүлж, Хүний эрхийн төлөв байдлын талаар НҮБ-ын Хүний эрхийн хороо, бүтцийн бусад байгууллагуудад тайлагнах механизм бүрдүүлж, парламентаас манлайлж ажиллах; Гэрээ, конвенцуудад дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх, олон улсын гэрээний заалтыг шүүн таслах үйл ажиллагаанд хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, олон улсын гэрээний үүрэг, зөвлөмжийн биелэлтийн явцыг Улсын Их Хуралд тогтмол тайлагнадаг журамд шилжиж, нээлттэй сонсголоор хянан хэлэлцэх; зэрэг найман уриалга дэвшүүлсэн.
Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, тус Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Комиссын гишүүн Я.Цэлмэн нар Хүний эрхийн Үндэсний Комиссын хуулийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны талаарх зохицуулалтыг хэрэгжүүлэх, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас гарсан уриалгыг биелүүлэх арга хэмжээг танилцуулсан юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны талаарх зохицуулалтын хэрэгжилтэд байр сууриа илэрхийлэхийн сацуу Улсын Их Хурлаас гарсан уриалгыг биелүүлэх уг арга хэмжээтэй холбогдуулан санал солилцож, үүрэг, чиглэл өглөө. Уулзалтад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Тамгын газрын тэргүүн дэд дарга М.Үнэнбат нар байлцав.
| Монгол Улсын Их Хурлаас гарсан уриалгыг биелүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52