Үндсэн цэс
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар оролцов.
Намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, гадаад бодлогын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэг болон эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг чиглэл өгөх, Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажилласныг Байнгын хорооны дарга Б.Баттөмөр мэдээллийнхээ эхэнд онцлов.
Байнгын хорооноос намрын чуулган хугацаанд хийсэн ажлын тоон үзүүлэлт

Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар:
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан зарим онцлог хууль тогтоомж, олон улсын хэлэлцээрийн талаар хэвлэлийн хуралд оролцсон гишүүд танилцуулга хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, тус Байнгын хороо коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах чиглэлээр Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн хэ хэдэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж эцэслэн батлуулсан талаар Байнгын хорооны дарга сэтгүүлчдэд мэдээллээ.
Намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нарын, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүний, мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүний өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулжээ.
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар цар тахлын улмаас Монгол Улсад үүссэн эдийн засаг, санхүүгийн эрсдэлийг бууруулж, үйл ажиллагаа нь хязгаарлалтад орсон, зогссон, цалин орлого нь тасалдсан иргэн хуулийн этгээдэд учирч буй эдийн засгийн хүндрэл, зээлээс үүсэх өрийн дарамт, барьцаа хөрөнгө үнэгүйдэхээс сэргийлэх, цар тахлын үед халдварт өвчнөөр өвчилсөн буюу, өвчилсөн байж болзошгүй хүнийг ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал нь баталгаа бүрдэх, хамгаалагдах, барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн хүүг тогтворжуулах, халдварын голомтод үүрэг гүйцэтгэж буй төрийн алба хаагчдад тэтгэмж олгох, гадаадад буй иргэдийнхээ эх орондоо ирэх эрхийг хангах, дэмжлэг үзүүлэх, оюутан сурагчдын төлбөрийг хөнгөлөх зэрэг ач холбогдол бүхий цогц арга хэмжээг багтаасан эрх зүйн чухал шийдвэр болсныг Байнгын хорооны дарга дурдав.
| АБГББХ: Коронавирусийн халдварт цар тахалтай тэмцэхэд чиглэсэн эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллажээ |
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
2025-12-04 16:51:33
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ
2025-12-04 16:43:23
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 16:39:25
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
2025-12-04 16:36:27
Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа
2025-12-04 16:32:23
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
2025-12-04 16:29:31
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2025”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-12-04 15:54:47
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10