ЭЗБХ: Намрын ээлжит чуулганы хугацаанд 36 асуудал хэлэлцэж, нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ

  Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Х.Булгантуяа, Г.Амартүвшин нар оролцов. Эдийн засгийн байнгын хороо Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 2021 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд,  Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нийт 3 хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар  2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэж, байнгын хорооны санал дүгнэлт, саналын томьёоллыг бэлтгэн холбогдох байнгын хороо, нэгдсэн чуулганд танилцуулж, хэлэлцүүлсэн талаар Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар мэдээллийнхээ эхэнд онцлов.

Түүнчлэн ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улс, Олон Улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсад Ковид-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээр зэрэг 2 олон улсын гэрээ, хэлэлцээрийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцсэн байна. 


ЭЗБХ: Намрын ээлжит чуулганы хугацаанд 36 асуудал хэлэлцэж, нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ
2021-02-05 15:02:33
Шинэ мэдээ
Санал асуулга