Үндсэн цэс
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан нар өнөөдөр (2023.12.25) "Хүнсний хувьсгал" төрийн бус байгууллагын удирдах зөвлөл болон хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр "Хүнсний хувьсгал" төрийн бус байгууллагын удирдах зөвлөл болон баялаг бүтээгчдийн төлөөллийг танилцуулж, өнөөдрийн уулзалтаар татварын реформ, олон улсын туршлага болоод салбарын хууль эрх зүйн зарим асуудлаар санал солилцохоор хүрэлцэн ирсэн тухайгаа танилцуулав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлаас татварын цогц реформын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд татварын реформтой холбоотой авах арга хэмжээний талаарх ажлаа ирэх нэгдүгээр сард танилцуулна. Татварын реформ нь хүнсний хувьсгалтай салшгүй холбоотой юм. Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал бол аливаа улс орны үндэсний аюулгүй байдлын асуудал төдийгүй хүнсний хангамж, шимт чанарын цогц ойлголт учраас дэлхийн бүх улс орнууд татварын бодлогоор хүнс, хөдөө аж ахуйн салбараа дэмждэг аж. Хүнсний хувьсгал бодитой хэрэгжих үндэс бол татвар, зээлийн бодлогын цогц шинэчлэл юм. Гэтэл манай үйлдвэрлэгчдийг татвар, зээлийн бодлогоор хавчин өрөнд оруулж, бизнесийн таатай орчин бүрдүүлж өгөхгүй байна. Иймд импортын татварыг үе шаттайгаар нэмэгдүүлж, дотоодын хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийг дэмжихэд та бүхний оролцоо, дэмжлэг чухал юм гэлээ.
"Хүнсний хувьсгал" төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал М.Болод "Хүнсний хувьсгалыг эрчимжүүлэх арга замууд"-ын талаар товч мэдээлэл хийсний дараа оролцогчид салбар бүрт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, татвар болон бизнесийн орчныг сайжруулахад нэн тэргүүнд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, татварын системийг шинэчлэх шаардлагатай байгааг дурдаж байлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны дарга А.Амаржаргал, Монголын тариаланчдийн холбооны ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ, “Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл” ТББ-ын тэргүүн Г.Энхбилэг, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны дэд тэргүүн Б.Энх-Амгалан, “Монголын шингэн хүнс үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн С.Жаргалсайхан, “Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгч, нягтлан холбоо”-ны тэргүүн Б.Болдбаатар, “Монголын мал зүйч үржүүлэгчдийн холбоо”-ны тэргүүн Л.Эрхэмбаяр, “Бизнес эрхлэгч, эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн дарга Б.Мөнхзул, “Монгол Хүнсчдийн нэгдсэн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Төгсөө, Нийслэлийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн Р.Сансармаа, “Монголын жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих холбоо”-ны удирдах зөвлөлийн дарга С.Болор, “Тослог ургамал үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн У.Мөнхжаргал, “Монголын давсдын холбоо”-ны тэргүүн Э.Сүхбаатар, “Хүнсний ногоо үйлдвэрлэгчдийн холбоо”-ны ТУЗ-ын дарга Ч.Пэрэнлэй, “Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн Я.Оюунчимэг, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гүйцэтгэх захирал Ц.Бумцэнд, “ОБ пластик” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Отгонбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
| Г.Занданшатар: Татвар, зээлийн бодлогын цогц шинэчлэл хийж байж хүнсний хувьсгал бодитой хэрэгжинэ |
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
2025-12-04 16:51:33
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ
2025-12-04 16:43:23
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 16:39:25
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
2025-12-04 16:36:27
Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа
2025-12-04 16:32:23
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
2025-12-04 16:29:31
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2025”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-12-04 15:54:47
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10