Үндсэн цэс
Энэ өдрүүдэд “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн-2024” болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон, нийт бие бүрэлдэхүүн төр, ард түмнээ хамгаалах, нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь талархал илэрхийлэв.
Сүүлийн жилүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөлөөллийн аянууд бодит үр дүнгээ өгч байгааг тэмдэглэлээ.
Төр, засгаас алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, цалин, нийгмийн бусад баталгааг хангахад онцгой анхаарч байгаагийн хэрээр алба хаагч бүр мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хандлагаа байнга дээшлүүлэх учиртайг хэллээ.

Төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, хэн нэгний дарамт шахалт, эрх мэдэлтний хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдийг ял завшуулахын эсрэг тууштай ажиллахыг санууллаа.
Кибер халдлага, олон нийтийн сүлжээн дэх хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох чиглэлээр эрх зүйн орчноо сайжруулж, мэргэжлийн хүний нөөц, программ, техник хангамжийг нэмэгдүүлэх ёстой гэж үздэгээ хэлэв.
Дотоодын цэргийн үүрэг гүйцэтгэх арга, хэлбэрийг боловсронгуй болгох, улс орны аль ч хэсэгт түргэн шуурхай хүрч, онц чухал объектыг хамгаалах, хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх өндөр чадвартай, хөдөлгөөнт хүчин болгон бэхжүүлэхийг чиглэл болголоо.
Алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль тогтоомжийг чанд мөрдөн, төр, ард түмнийхээ амар тайван, аюулгүй байдлыг ханган, хууль засагладаг шударга нийгмийг төлөвшүүлэхийн төлөө хичээж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага 2024 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн баталгааг нь хангах, цахим шилжилтэд манлайлж, технологи, инновац нэвтрүүлэн, бүтээлчээр ашиглахыг зорилтоо болгожээ.

| Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарна |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43