Үндсэн цэс
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны хоёрдугаар сарын 16-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Зудын эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зэрэг зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргана
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-нд Улсын онцгой комисс хуралдаж, яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа нэгтгэсэн байна. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцууллаа.
Тус хуралдаанаас зудын эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зарим арга хэмжээний хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл, шатахуун, авто машин зэрэг бараа материал гаргаж, нөхөн бүрдүүлэх Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
Малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй түргэн шуурхай хүргэх, түргэн тусламжийн автомашин нь эвдэрсэн, засварлах боломжгүй, ашиглаж буй автомашиныг шинээр олгох зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.
Мөн зудын эрсдэлд байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх Ажлын хэсэг байгууллаа.Тус ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ахална.
Хоёрдугаар сарын 16-ны шөнө Завханы зүүн, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд хэсэг, Архангай, Булганы нутаг, Төв аймгийн хойд хэсгээр, хоёрдугаар сарын 17-нд Булганы өмнөд, Дундговийн нутаг, Төв аймгийн зүүн болон өмнөд, Хэнтийн баруун, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатарын хойд хэсгээр цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас иргэдэд онцгой анхааруулж байна.
Нийслэлийн хэмжээнд үүсэж болзошгүй шар усны үер, түүнтэй холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр боллоо.
| Зудын эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зэрэг зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргана |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43