Үндсэн цэс
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тэргүүтэй 32 гишүүн санаачлан Улсын Их Хурлаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хэлэлцэн баталсан Төсвийн шинэчлэлийн эхний шатны хуулийн өөрчлөлт амжилттай хэрэгжиж, Төсвийн дунд хугацааны хүрээний мэдэгдлийг олон нийтэд анх удаа хэлэлцүүллээ.
Дунд хугацааны төсвийн төлөвлөлтийг Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдуулах зорилгоор Эдийн засаг, хөгжлийн яам Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлэн Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр хууль батлагдсан. Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдрийн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтийг 6 хувиас бууруулахгүйгээр 5-10 жил тогтвортой хадгалах, Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээг 40 хувьд хүргэх, гадаад валютын албан нөөцийг 10 тэрбум долларт хүргэх зорилгоор холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг цохон тэмдэглэв.
Төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулах олон нийтийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Тамгын газар, Стратеги судалгааны хүрээлэн, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагууд, мэргэжлийн судлаач эрдэмтдийн төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийлэв.
Төсвийн хуулийн шинэчлэлийн хүрээнд шинээр зохион байгуулагдсан Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дунд хугацаанд баримтлах макро эдийн засгийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шалгуур, Монгол Улсад үүсэж болзошгүй гадаад, дотоод орчны эрсдэлийн талаар өөрсдийн боловсруулсан загвар, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн талаар танилцууллаа.
Мөн илтгэлүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, мэргэжлийн судлаач, эрдэмтэд асуулт асууж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэв.
| Төсвийн дунд хугацааны хүрээний мэдэгдлийг олон нийтэд анх удаа хэлэлцүүллээ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43