Үндсэн цэс
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.02.10) Засгийн газраас ирэх гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г танилцуулах үйл ажиллагаанд оролцлоо. Уг цогц төлөвлөгөөг Улсын Их Хурал, Засгийн газар, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Зээлийн батлан даалтын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Ипотекийн корпораци болон эрдэмтэн, судлаач, эдийн засагчдын зөвлөл, их, дээд сургууль, судалгааны байгууллагууд хамтран 14 хоногийн хугацаанд боловсруулжээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Дэлхий даяар нүүрлэж байгаа цар тахлын хүнд нөхцөл байдалд байгаа бүхий л боломжоороо хямралыг даван туулж, өрхийн орлогыг хамгаалахын төлөө УИХ, Засгийн газар хүчээ нэгтгэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 5.7 их наяд төгрөгийн санхүүгийн зардал гаргасан. Үүнээс 4.1 их наяд төгрөгийн төсвийн зардлаар эдийн засгаа дэмжих бодлого баримталсан. Цаашдаа ирэх 3 жилд эдийн засгаа сэргээх, иргэдийнхээ эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байна. Энэ бол улсын төсвийн нэг жилийн нийт хэмжээтэй тэнцэх мөнгөн дүн юм. Тиймээс Улсын Их Хурлаас намрын чуулганаар Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Засгийн газар, Монголбанканд төсвийн тодотголуудыг хийх, хэмнэлтийн зарчимд шилжих, хуримтлуулсан мөнгөө эдийн засгаа дэмжих арга хэмжээ авах боломжийг олгосон. Өнөөдрийн байдлаар манай улсын төсөв 4.5 их наяд төгрөгийн алдагдалтай, бизнес эрхлэгчдийн 27 хувь нь орлогогүй болсон, 68.9 мянган ажлын байр үгүй болсон. Иймээс эрсдэлийг даван гарах төлөвлөгөө боловсруулж, өнөөдөр танилцуулж байна. Социологийн судалгаагаар нийт иргэдийн 37.8 хувь халамж хавтгайрсан гэсэн дүгнэсэн байна. Бид салбар бүрд хэмнэлтийн горимд шилжин хэрэггүй зардлаасаа татгалзаж, халамжаас бүтээмж рүү шилжих шинэ цагийн шинэ амьдралын хэмнэлд орох цаг ирлээ. Улсын Их Хурлаас шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бий болгоход анхаарч ажиллаж байна. Салбар бүрд зарцуулж буй нэг төгрөг бүрийн үр өгөөжийг тооцож, эргүүлж орлого болгох механизмыг бүрдүүлэх төсвийн реформыг эхлүүлээд байна. Банкны салбарын шинэчлэл ч үүнтэй холбогдоно.
Мөн УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсгүүд мега төслүүдийг урагшлуулж, аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр тодорхой ажлуудыг эхлүүлээд байна. Хямралыг давахад төр, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой байна. Иймээс аливаа асуудалд академич, шинжлэх ухаанч хандаж, “Эртэч Монгол байя, Эрүүл Монгол байя, Эдийн засагч Монгол байя, Эх оронч Монгол байя” гэдгийг уриалж байна. Бүгд эв санаагаа нэгтгэж хамтын хүчээр хүнд үеийг даван гарцгаая” хэмээн онцлон тэмдэглэлээ.
| “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г танилцууллаа |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52