Үндсэн цэс
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, дэд сайд Б.Солонгоо, тус яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа нар өнөөдөр Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг хүлээн авч уулзан, нэр хүндтэй албанд сонгогдсонд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
2023 онд Нью-Иорк хотноо хуралдсан Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулганы үеэр нийт гишүүн орнуудын олонхын саналаар Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон юм.
Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүнээр Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн 124 Улс элссэн байдаг бөгөөд хамгийн бага төлөөлөлтэй нь Ази номхон далайн бүс нутаг байдаг аж. Тэр дундаа Монгол Улсаас анх удаа Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчтэй болсон нь хувь хүний хичээл зүтгэлээс гадна олон талын хамтын ажиллагаа, ойлголцол, дэмжлэгт суурилсан гэдгийг Д.Эрдэнэбалсүрэн шүүгч хэлсэн юм.
Д.Эрдэнэбалсүрэн шүүгчийн хувьд олон улсын тавцанд монгол залуучуудад шинэ үүд хаалга нээх юмсан, илүү олон чадалтай, боловсролтой мэргэжилтнүүд Олон улсын эрүүгийн шүүхэд ирж ажиллах шан татаж өгөх юмсан гэсэн зорилго мөрөөдөл дотроо тээж яваагаа ярив.Улсаа төлөөлж, Монгол орны нэр хүндийг гарган хичээл зүтгэлтэй ажиллаж, “Харамсах юмгүй зүтгэнэ” гэж тэрбээр яриандаа дурдсан юм. Олон улсын эрүүгийн шүүх нь аймаглан устгах, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны болон түрэмгийллийн гэмт хэргийн асуудлыг шүүдэг байнгын ажиллагаатай шүүх байгууллага юм.
| ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнтэй уулзлаа |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23