“Үндэсний Эвсэл” 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх батламжаа гардлаа

“Үндэсний Эвсэл” нь үндэсний ардчилсан үзэл баримтлалд тулгуурлан улиг болсон улс төрийн намын тогтолцоог эрс өөрчлөх, эрүүлжүүлэх, төрийг намчдаас салгах, үүнийгээ эрх зүй болон эдийн засгийн арга замаар хэрэгжүүлэхийг удирдлага болгож байна. Энэ хүрээнд мөрийн хөтөлбөртөө эдийн засаг-нийгмийн бодлогын уялдааг хангах, төрийн бодлогын төвд хүнээ тавихыг чухалчилсан билээ. "Үндэсний Эвсэл" нь 1 улс төрч - 1000 мэргэжилтэн зарчимтай. Ингэснээр салбар, салбарын туршлагатай мэргэжилтнүүдийг төрийн бодлого, шийдвэр гаргахад оролцох боломжийг нээж өгөх юм. Ийнхүү СЕХ-ноос батламжаа гардсанаар Сонгуулийн тухай хуулийн дагуу тус эвсэл нь энэ сард нэр дэвшигчдээ тодруулна. Ингэхдээ дотооддоо хуйвалддаг намын зарчмаар бус иргэдээрээ нээлттэй хэлэлцүүлж, асуулгын замаар нэр дэвшигчдээ шалгаруулахаараа онцлог.
"Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр энэ удаагийн сонгуульд жагсаалтаа ахалж нэр дэвших бөгөөд Эвсэл нь УИХ-ын сонгуульд оролцоход бэлэн гэдгээ өнөөдөр илэрхийллээ.

 


“Үндэсний Эвсэл” 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх батламжаа гардлаа
2024-05-02 15:55:08
Шинэ мэдээ
Санал асуулга