Үндсэн цэс
БНСУ-ын Пусан хотын ИТХ-ын дарга Ан Сонг Мин тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Пусан хотын ИТХ-ын дарга болон айлчлалын бүрэлдэхүүний бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах чиглэлээр ярилцав. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Пусан хотыг монголчууд маш сайн мэдэх бөгөөд манай орны иргэд тус хотод олноороо сурч, ажиллаж, амьдардаг. Улмаар хоёр хотын хооронд шууд нислэгтэй байгаа нь иргэд хоорондын болон ААН-үүд, худалдаа, эдийн засаг, бизнесийн байгууллагын хамтын харилцааг хөгжүүлэхэд түлхэц болж байна” гэлээ. Улмаар иргэдээс сонгогдож ажилладаг төлөөллийн байгууллагын хувьд ИТХ нь хоёр хотын харилцааг бүх салбарт хөгжүүлэхэд гүүр болж ажиллах нь чухал гэдгийг онцлов.
.jpeg)
Пусан хотын ИТХ-ын дарга Ан Сонг Мин “...Монгол Улс өргөн уудам газар нутагтай, байгалийн баялаг арвинтай. Харин БНСУ-ын хувьд байгалийн нөөц байхгүй бөгөөд бид боловсролын салбараараа дамжуулж өндөр технологийг эзэмшсэн. Тиймээс хоёр орон давуу талуудаа боломж болгон, харилцан ашигтай хамтран ажиллах боломжтой. Манай улсын хөгжлийн ноу хау, техник технологийн дэвшлийг Монгол Улс нийслэл Улаанбаатар хотынхоо төлөвлөлт, бүтээн байгуулалтад ашиглахыг хүсвэл бид хамтран ажиллахад бэлэн” хэмээв.
Мөн айлчлалын хүрээнд Нийслэлийн ИТХ, Пусан хотын ИТХ хооронд найрамдалт хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Санамж бичгээр талууд нь харилцан хүндэтгэл, эрх тэгш ашиг сонирхолд суурилсан хамтын ажиллагааны харилцааг бэхжүүлснээр хоёр хотын хөгжилд хувь нэмэр оруулна. Мөн эдийн засаг, соёл, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллаж, харилцан туршлага солилцох талаар тусгажээ.
| Нийслэлийн ИТХ, Пусан хотын ИТХ хооронд найрамдалт, хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23