Үндсэн цэс
Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурлыг 2024 оны 05 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

.jpg)
Манай Улсад болж буй энэ удаагийн хурал нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг хүчээ нэгтгэсэн бүс нутгийн төлөө: Урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдвийн хүрээнд болж байна.
Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурлын төлөөлөгчдийн тэргүүн нарын урьдчилсан албан бус уулзалт 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Гадаад харилцааны яаманд боллоо.
Энэ үеэр тус олон улсын хуралд хүрэлцэн ирж оролцож буй төлөөлөгчдийн тэргүүн нарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар угтан авч, дурсгалын зураг татууллаа.
Коломбын төлөвлөгөө байгууллагад Ази, номхон далайн бүс нутгийн 28 улс гишүүнчлэлтэй бөгөөд Монгол Улс тус байгууллагад 2004 онд гишүүнээр элсэн орсон юм. Энэ удаагийн хуралд Коломбын төлөвлөгөө байгууллагын гишүүн улсын төлөөлөгчид, ажиглагчаар оролцож буй олон улсын байгууллагын төлөөлөл болсон нийт 50 гаруй гадаадын зочид, дотоодын 100 гаруй төлөөлөгчид оролцож байна.





| Коломбын төлөвлөгөө байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн нарыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, ГХ-ны сайд Б.Батцэцэг нар угтан авлаа |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43