Үндсэн цэс
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гадаадад гацсан иргэдийг татан авах тусгай үүргийн нислэг болон ойрын үед яамнаас хийгдэх ажлын талаар мэдээллээ. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар гадаадад байгаа 9311 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Бид эдгээр иргэдээ татан авахын тулд сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, эх орондоо ирээд тусгаарлах хоногийн хугацааг багасгах, онгоцны билетийн үнийг бууруулах асуудлыг УОК-т тавьж ажиллалаа. Сард хийх тусгай нислэгийн тоог 13-14 болгон нэмэгдүүлж, сардаа 2000 гаруй иргэн эх орондоо ирэх боломжтой болсон. Иргэд тусгаарлах байраа өөрсдөө сонгох, тусгаарлах байранд 10 хоног, гэртээ дөрөв хоног тусгаарлах боломжтой болсон. Засгийн газар эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээ тавдугаар сарын 1 гэхэд татан авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Удахгүй дөрөвдүгээр сарын тусгай нислэгийн хуваарийг танилцуулна. Бид цаашдаа олон улсын нислэгийг үе шаттай нээх, нислэгийн тоог тогтмолжуулах, гадаадын агаарын тээвэрлэгчийн нислэгийг сэргээх талаар холбогдох яриа хэлэлцээг хийж, талуудтай ярилцаж байна. Энэ хүрээнд гуравдугаар сарын сүүлээр БНСУ-ын агаарын тээврийн компанийн нислэгийг хүлээн авахаар төлөвлөж байна. Манай улс Энэтхэгийн Сериум хүрээлэнд үйлдвэрлэсэн Их Британийн "АстраЗенека" вакцинаас 150 мянган тунг хүлээн аваад байна. Мөн БНХАУ-ын Синофарм үйлдвэрт үйлдвэрлэсэн вакцинаас 300 мянган тунг хүлээн аваад байна. Маргааш Спутник-V вакцины эхний ээлж Монгол Улсад ирнэ. Цаашдаа олон улсын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд "Пфайзер" вакцинаас 25745 тун, БНСУ-д үйлдвэрлэсэн "АстраЗенека" вакцинаас 163-276 мянган тунг хүлээн авна. Эдгээр вакциныг гуравдугаар сард хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд 1.2 сая тун вакцин авахаар гэрээ хэлэлцээр хийж байгаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд орж ирсэн вакцинаар хүн амын 20 хувийг дархлаажуулахаар төлөвлөж байгаа. Үлдсэн иргэдээ дархлаажуулах вакциныг татан авах ажлын хүрээнд ГХЯ хоёр болон олон талт уулзалт зохион байгуулж, яриа хэлэлцээ хийж байна" гэв.
| Б.Батцэцэг: Маргааш Спутник-V вакцины эхний ээлж Монгол Улсад ирнэ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43