Үндсэн цэс
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ (2024.07.08) Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ." гэж заасны дагуу шинээр томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна гэлээ.
Шинээр эмхлэн байгуулах Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлжээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг дараах байдлаар тусгасан байна.
Засгийн газрын бүтэц:
1. Эдийн засаг, хөгжлийн яам;
2. Гадаад харилцааны яам;
3. Сангийн яам;
4. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам;
5. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
6. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
7. Батлан хамгаалах яам;
8. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
9. Боловсролын яам;
10. Гэр бүл, хүний хөгжлийн яам;
11. Зам, тээврийн хөгжлийн яам;
12. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
14. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
15. Эрчим хүчний яам;
16. Эрүүл мэндийн яам.
Засгийн газрын бүрэлдэхүүн:
1. Монгол Улсын Ерөнхий сайд
2. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;
3. Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/;
4. Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/;
5. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
6. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;
7. Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга;
8. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;
9. Гадаад харилцааны сайд;
10. Сангийн сайд;
11. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд;
12. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;
13. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд;
14. Батлан хамгаалахын сайд;
15. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;
16. Боловсролын сайд;
17. Гэр бүл, хүний хөгжлийн сайд;
18. Зам, тээврийн хөгжлийн сайд;
19. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;
20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;
22. Эрчим хүчний сайд;
23. Эрүүл мэндийн сайд.
Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэн тогтоосноор Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.
| Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52