Үндсэн цэс
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, нийслэлийн өмчийн Хангарди ордныг газар эзэмших эрхийн хамт Улсын дээд шүүхэд шилжүүлэх шийдвэрийг холбогдох байгууллага гаргасан. Тус барилга болон тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, хангамжийн материал зэрэг төрийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг нийт 13 тэрбум 763 сая төгрөгөөр үнэлсэн байна.
.jpeg)
Баянгол дүүрэгт 16 байршлын 2.71 га газрыг нийтийн эдэлбэр болгож авна
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар Нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэв.
Нийслэлийн 8 дүүргийн нутаг дэвсгэр дэх гараашуудыг чөлөөлсөн. Уг чөлөөлөлт хийгдсэн газар болон бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий газруудыг судалж, Нийслэлийн 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийтийн эдэлбэр газарт авахаар тусгасан.
Тэгвэл энэхүү өөрчлөлтөөр Баянгол дүүргийн 16 байршлын 2.71 га газар, Баянзүрх дүүрэгт 1 байршилд 0.42 га, Сонгинохайрхан дүүрэгт 4 байршлын 2.06 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авахаар боловсруулжээ.
Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “...Нийтийн эдэлбэрт бүртгэж баталгаажуулсан газруудыг буцаан олгосон явдал мэр сэр гарсан. Энд зөвхөн нийтийн эзэмшлийн авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэргээр тохижуулах ажлыг баталгаажуулах хэрэгтэй. Хаана чөлөөлөгдсөн газар байна, тэнд оршин сууж буй иргэдийн хяналтыг сайн сонсох хэрэгтэй. Чөлөөлөгдсөн байршлуудыг харахаар дандаа хотхон хорооллын оршин суугчид болон СӨХ-д хяналтаа тавих боломжтой газрууд байдаг. Тухайлбал, Баянгол дүүргийн 3 дугаар хороон дахь 71 дүгээр байрны урд талын газрыг нийтийн эдэлбэр газарт авахаар болж байгаа. Энэ газрыг зориулалтын дагуу буюу цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбайгаас өөрөөр ашиглуулахгүй байх маш сайн хяналтыг иргэд өөрсдөө хийж чадна. Бүрд 39 байрны СӨХ-ны урд талын газар ч мөн адил. Тиймээс газрын алба иргэдээс энэ чиглэлийн дэмжлэгийг авч, хамтын ажиллагааг зохион байгуулж ажиллаарай гэв.
Мөн НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр Нийслэлийн газрын алба дотоод бүртгэл, хяналтын системдээ нийтийн эдэлбэрт бүртгэж авсан газрыг зориулалтын бусаар ашиглах боломжгүй байдлаар оруулахыг зөвлөв. Энэхүү асуудлыг мөн НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаанаар хэлэлцэн батална.
| Ж.БАТБАЯСГАЛАН: Төрийн өмч хамгийн бага үнэлгээтэй байх ёсгүй |
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
2025-12-04 16:51:33
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ
2025-12-04 16:43:23
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 16:39:25
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
2025-12-04 16:36:27
Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа
2025-12-04 16:32:23
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
2025-12-04 16:29:31
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2025”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-12-04 15:54:47
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10