Үндсэн цэс
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хууль, тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналт тавих ажлын хэсгийг 14 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулаад байна. Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Мандхай өнөөдөр (2024.10.09) Булган аймгийн “Аварга фермер” Жереми Тийссэнийг хүлээн авч уулзлаа.
Т.Жереми нь 31 жилийн өмнө Монголд ирж суурьшин иргэдэд хүнсний ногоо тарих сургалт явуулж эхэлсэн бөгөөд газар тариалан, махны чиглэлийн фермер эрхэлдэг. Жилд 70 мянган тонн орчим махыг зах зээлд нийлүүлж, орон нутгийн төсөвт 77.2 сая төгрөгийн татварын орлого оруулж ирсэн туршлага болон төслөө танилцуулав. Тухайлбал, монгол үхрийн махны чанар, амт бусад улс орныхтой харьцуулшгүй сайн тул дэлхийн зах зээлд нийлүүлэх боломж, гарц бий гэдгийг онцоллоо. Тэрээр нэг үхрийг тэжээж, зах зээлд нийлүүлэхэд есөн сарыг зарцуулдаг бол бусад малчин хоёр жилийг зориулж байгаа нь ихээхэн зардал, эрсдэл үүсдэг учраас нэгдэж, хоршиж ажиллах нь илүү өгөөжтэй гэв.
Бэлчээрийн даац хэтэрч, уламжлалт мал аж ахуйг ухаалаг шийдлээр, байгаль цаг уурын нөлөөллөөс ангид өсгөж, түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх арга туршлагын талаарх фермер Т.Жеремийн саналыг хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн гэдгийг УИХ-ын гишүүн М.Мандхай илэрхийллээ. Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, гарал үүслийн баталгаатай, эрүүл, чанартай махыг хэрэглэгчдэд нийлүүлж байгаа туршлагаасаа бусад аймаг, сумдын малчдад хуваалцахыг дэмжинэ гэлээ. “Шинэ хоршоо”-ны хоршоологчдыг тогтмол мэдлэгжүүлж, чадавхжуулах нь үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжихэд онцгой ач холбогдолтойгоос гадна малын ашиг шим нэмэгдэж, агро-бизнес хөгжих, хөдөө аж ахуйн экосистем бүрдэх бүрэн боломжтой гэдгийг тодотголоо.
| Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн зөв тооцоололтой мал аж ахуйн салбарын сайн туршлагыг нэвтрүүлнэ |
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
2025-12-04 16:51:33
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ
2025-12-04 16:43:23
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 16:39:25
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
2025-12-04 16:36:27
Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа
2025-12-04 16:32:23
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
2025-12-04 16:29:31
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2025”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-12-04 15:54:47
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10