Үндсэн цэс
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы (2024.10.17) үдээс хойших нэгдсэн хуралдаан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлснээр үргэлжиллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, бүсчилсэн хөгжлийн татварын ялгаатай бодлогыг оновчтой тогтоох болон Монголбанк мөнгөний бодлогыг улстөржилгүй анхаарч ажиллах талаар саналаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, гадаадын хөрөнгө оруулалтай банкны салбарыг оруулж ирэх нь макро эдийн засагт эерэг нөлөөтэй тул энэ асуудалд анхаарч ажиллахыг, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг авсан банкуудаас буцаан төвлөрүүлэх талаар ажиллах санал хэллээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Түвшин, Монголбанк Мөнгөний бодлогын зөвлөлийг эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан зургаан сар тутамд бус ойр ойрхон хуралдуулах шаардлагатай байна гэв. Харин УИХ-ын гишүүн Э.Батшугар, Төв банкны хараат бус, ил тод байдлыг хангах эрх зүйн орчныг сайжруулах орон зай байна. Төв банкны тухай хууль болон санхүүгийн салбарын хуулиудад дүн шинжилгээ хийх ажлын хэсэг гаргах саналыг дэмжиж байна. Гадаад орнуудын банкуудын сайн туршлагыг судалж, Төв банкны эрх зүйн орчныг сайжруулах тухай санал хэлсэн. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, зорилтот бүлэгт чиглэсэн хүү багатай зээл гаргах, улмаар багш нарыг ипотекийн 3 хувийн зээлд хамруулах талаар анхаарч ажиллахыг хүслээ.
Ингээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
| “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23